Уг бүтээгдэхүүнд агуулагдсан 300 Dalton collagen нь арьс арчилгааны бүтээгдэхүүнд орж болох хамгийн жижиг хэмжээнд тооцогдох бөгөөд энэ нь арьсны гадаад давхаргыг нэвтлэн, арьсанд коллаген үйлдвэрлэл идэвхтэй явагддаг дермисийн давхаргад хүрч үйлчлэх чадвартай юм. Мөн коллаген болон ретиналийн үйлчилгээг дэмжих Гиалуроны хүчил болон Эластин агуулсан байдаг.
Голлох орц найрлага:
Kluyveromyces Extract (83.05%) – Энэхүү нэгдэл нь коллаген үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, арьсны бүтцийн шинэчлэлийг дэмжиж өгөх үйлчилгээтэй.
Hydrolyzed Collagen Extract (50,600 ppm) – Эдгээр пептидүүд нь арьс хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг.
Niacinamide – Ниацинамид буюу Витамин В3 нь арьсны нүхжилтийг багасгах, тослогжилтийг тэнцвэржүүлэх, арьсны өнгийг сэргээх гэх мэт маш олон давуу талуудыг өгдөг арьс арчилгааны ертөнцөд хамгийн их судлагдсан, ашигтай найрлага юм.
Bifida Ferment Lysate – Бифида фермент нь арьсны ДНК түвшинд үйлчилдэг, арьс хөгшрөлтийн эсрэг алдартай найрлага билээ.
Retinal – Энэ нь хөгшрөлтийн эсрэг идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан өндөр үр дүнтэй найрлага.
✨ Бүтээгдэхүүний давуу талууд
Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүнд нэвчих чадвартай.
⚡FLEXIBLE LIPOSOME™ technology (Patent No.: 10-2022230) хэмээх патентлагдсан тусгай технологи ашигласан нь идэвхтэй нэгдлүүд арьсанд илүү гүн нэвчих боломжийг нэмэгдүүлж өгсөн.
🍀 Клиникийн тестээр коллаген үйлдвэрлэл нэмэгдэх, хялгасан үрчлээс арилах, арьсны уян хатан чанар, кератин нэмэгдэж байгаа болон арьсыг илүү гэрэлтүүлж, зөөллөж байгаа нь баталгаажсан ба ‘hypoallergenic’ буюу харшил өдөөдөггүй.
uranbilegerdenebaatar1019 –
Энэ маш гоё эссенц шүү. Зөөлрөөд, цагаараад батга багасгаад байдаг. Өглөө сэрэхэд арьс тэнийгээд байгаа юм шиг байдаг
Содчимэг –
Салбар дээр туршиж үзэхэд бодож байснаас хамаагүй хурдан шингэдэг мөн маш гоё бүтэцтэй байсан
Авч хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалтанд орсон шүү