Өөрийн хэмжээнээсээ 500 дахин их чийгийг татах чадалтай цагаан шүрэн мөөгний ханд нь бага молекулын хэмжээтэй коллаген өөртөө агуулж байдгаас гадна арьсанд чийг өгөх зорилготой юм. Коллаген бол арьсанд зайлшгүй шаардлагатай бүтэц хадгалагч молекул бөгөөд нас ахих тусам хүний бие коллаген боловсруулах чадамжаа алдаж байдаг.
Ихэнх тосонд орсон коллаген нь том молекулын хэмжээтэй байдаг тул арьсанд нэвчиж орж чадалгүй, гадаргуу дээр тогтон, амласан үйлчилгээгээ үзүүлж чаддаггүй. Харин Kaine-ийн энэхүү Youth Cream тос нь шинэ үеийн технологи ашиглан коллагены молекулын хэмжээ багатай орц найрлагыг хэрэглэсэн билээ. Тийм учраас арьсанд нэвчиж орох чадамж өндөртэй байх тул таны өөрийн эластин ба гиалуроны хүчлийн алдагдалыг багасгаснаар хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлдэг.
Үүнээс гадна хөгшрөлтийн эсрэг орц аденосин орсон ба арьсыг чийгшүүлж, гэрэлтүүлэхээр хохоба тос орсон. Нэмэлтээр 8 төрлийн гиалуроны хүчил, бета-глюкан орсон нь арьсанд гүний чийг өгнө.
🌿 EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
✅ Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
✅ Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.
Huuehun degy –
2 dh udaagaa herglj bnaa batgatai arisnd iluu tohirmjtoi sangdsn mash goy chiigshuuldg ugluu serhed iluu aris taivshraad goy blsn bdg hamgiin goy ni 🩷🌸